Стратегийн түнш
Томоохон компани, бизнесийн холбоо, салбарын байгууллагууд
Бизнесийн бодлого хамтын ажиллагаа (BPP) нь Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлөөс санаачлан хөгжүүлж буй, хувийн хэвшил болон бодлого боловсруулагчдыг холбох хамтын ажиллагааны платформ юм.
BPP нь компаниуд, бизнесийн холбоод, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон мэргэжлийн экспертүүдийн санал санаачилгыг бодлогын судалгаа, намын байр суурь, хууль тогтоомжийн санал, цаашлаад сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах гүүр болж ажиллана.
BPP-д нэгдсэнээр
Бизнесийн өмнө тулгамдсан асуудлаа бодлого боловсруулах түвшинд шууд хүргүүлнэ
Салбарын шинэчлэлийн санал боловсруулахад оролцоно
Хууль, бодлогын төслүүдийн талаар эрт мэдээлэл авч санал өгнө
АН-аас зохион байгуулдаг спринт арга хэмжээнд хамрагдана
Эдийн засгийн бодлогын шинэчлэлд хувийн хэвшлийн байр суурийг илүү хүчтэй тусгана
BPP нь улс төрийн санхүүжилтийн бус, бодлого боловсруулах хамтын ажиллагааны платформ бөгөөд оролцогч байгууллагуудын мэдээлэл, санал хүсэлтийг зөвхөн зөвлөлийн үйл ажиллагаанд ашиглана.
Оролцооны хэлбэр
Томоохон компани, бизнесийн холбоо, салбарын байгууллагууд
Жижиг, дунд бизнес болон хувийн хэвшлийн байгууллагууд
Судлаач, мэргэжилтэн, зөвлөх, иргэн
© 2026 Ардчилсан намын ҮБХ — Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл