Бидний үйл ажиллагаа

Бизнесийн орчны бодит байдлыг хэмжихээс эхлээд бодлогын шийдвэрт хүргэх хүртэлх тасралтгүй үйл ажиллагаа .

Судлах & Сонсох

Бизнес, эдийн засгийн пульс

Сар тутмын цахим судалгаа. Татвар, зохицуулалт, санхүүжилт, ажиллах хүчний байдлыг хэмжиж нийтэд нийтэлнэ.

ТОП 10 асуудал

Жил бүр эдийн засгийн 10 тэргүүлэх асуудлыг тодорхойлно.

Бодлого судалгааны лаборатори

3 чиглэлийн ажлын хэсэг тогтмол хуралдаж санал боловсруулна.

Шинэ санаа & Шинэ бодлого

Бодлогын спринт

Яаралтай, чухал асуудлуудаар төр, бизнес, судлаачдыг нэгтгэсэн шуурхай хэлэлцүүлэг.

Бодлогын санаанууд

Мөрийн хөтөлбөрт тусгах шинэ санаагаа хуваалцах, түүнийг цагаан ном болгох талбар.

Шуурхай хариу үйлдэл

Шуурхай хариу үйлдлийн механизм

72 цагийн дотор намын байр суурь, тайлбар, инфографик боловсруулж ҮБХ болон УИХ-ын бүлэгт хүргэнэ.

Бодлогын хяналт, үнэлгээ

УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн бизнест үзүүлэх нөлөөг шинжилнэ.

Бодлогын товч тойм

3–5 хуудастай товч зөвлөмжийг Намын зохих байгууллага, УИХ-ын гишүүдэд хүргэнэ.

Зөвлөлдөх & Нөлөөлөх

Ажил хэрэгч хурал, уулзалтууд

Бизнесийн үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлуудтай заалны болон газар дээрх уулзалтыг хийнэ

Бизнес–Бодлогын Үндэсний Форум

Гэрэгэ хүрээлэнтэй хамтран жилд нэг удаа салбарын шинэчлэл, ухралтыг танилцуулна.

Медиа & Нөлөөлөл

Судалгааны тайлан, мэдээ, сошиал контентоор олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлнэ.

© 2026 Ардчилсан намын ҮБХ — Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл